Азийн амь даатгалын зах зээлд 40 жилийн туршлагатай Хонг Конгийн “Пиннакл Консалтинг Групп” болон Монголын банк санхүү, бизнесийн салбарын томоохон оролцогчдын туршлага, хөрөнгө оруулалтаар баталгаажсан.
Гэр бүлтэй, үр хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг хүн бүрд амь даатгал хэрэгтэй. Гэнэтийн осол, өвчин зовлон учирч даатгуулагч нас барахад ар гэрт нь бий болох санхүүгийн хүндрэлээс хамгаалах цор ганц санхүүгийн бүтээгдэхүүн юм.
Хүн бүр гэр бүлдээ мөнгөөр илэрхийлшгүй үнэ цэнтэй. Харин амь даатгалын хувьд даатгуулагч маань гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хэр их санхүүгийн хариуцлага хүлээдгийг өнөөдрийн байдлаар үнэлж даатгалын үнэлгээг тооцдог.
Даатгалын гэрээнд заасны дагуу та хураамжаа тогтмол төлж явснаар таны даатгалын гэрээний нөхцөл гэрээний хугацаанд хүчин төгөлдөр байна.
Даатгалын хураамжийг тооцохдоо даатгуулагч таны нас, хүйс, ажил мэргэжил, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, амь насны үнэлгээ зэрэг зүйлүүдийг харгалзан тооцоолол хийдэг.
Амь даатгал нь хугацаатай байж болдог. Та хугацааг 10-30 жилийн сонголттойгоор хийж болно. Гэрээ хүчинтэй байх энэ хугацаанд танд даатгалын тохиолдол бий болоход гэрээний дагуу бенефициарт нөхөн олговрыг олгодог.
Амь даатгалын энэ төрөл нь насан туршид үйлчлэх бөгөөд хураамж төлөх хугацаагаа сонгож хувааж төлөх боломжтой бүтээгдэхүүн юм. Хугацаатай амь даатгалаас ялгаатай нь та хураамжаа бүрэн төлж дууссан бол насан туршдаа даатгалтай байна гэсэн үг.