Нөхөн төлбөр
logoӨВ ҮЛДЭЭЕ

Нөхөн төлбөрийг нэн тэргүүнд

Нөхөн төлбөр хэрхэн авах талаар
дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Нөхөн төлбөрийг
шийдвэрлэх алхам
arrow down
Алхам 1

Гэрээнд заасны дагуу
нөхөн төлбөрийн
материалыг бүрдүүлэх

arrow
arrow down
Алхам 2

Нөхөн төлбөрийн
материалыг мэйлээр
илгээх

arrow
arrow down
Алхам 3

Даатгагч нөхөн
төлбөрийг хянаж
шийдвэрлэх

arrow
arrow down
Алхам 4

Даатгагч эсвэл бенефициарын
дансруу нөхөн төлбөр
шилжүүлэх

Нөхөн төлбөрийн дэлгэрэнгүй

Бүтээгдэхүүн тус бүрийн онцлогоос хамаарч нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр байгаа тул та доорх бүтээгдэхүүнийг сонгож бүрдүүлэх материалтай танилцана уу

Хэрэв бенефициар нь 18 нас хүрээгүй бол хууль ёсны асран хамгаалагч нөхөн төлбөрийн материал бүрдүүлнэ.

Хүүхдийн боловсролын даатгал

Нэг жилийн хугацаатай, хугацааны эцэст өрсөлдөхүйц өгөөж олгох хуримтлалын даатгал

Энэхүү даатгалын гэрээний хүрээнд дараах 3 нөхцөлд нөхөн төлбөр авах боломжтой

     

       1. Гэрээ эзэмшигч гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан тохиолдолд 

Нөхөн төлбөрийн маягт;

Даатгалын гэрээ эзэмшигчийн нас барсны гэрчилгээ; 

Даатгалын гэрээ эзэмшигч нас барсныг нотлох эмнэлгийн гэрчилгээ АМ-7 маягт; 

Даатгалын гэрээ эзэмшигч нас барсныг нотлох шүүх эмнэлгийн дүгнэлт, цагдаа, прокурорын шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж;

Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материал.

 

       2. Гэрээ эзэмшигч гэнэтийн ослоос бусад шалтгаанаар амь насаа алдсан тохиолдолд 

* Даатгалын гэрээ эзэмшигчийн нас барсан өдрөөрх дансны үнэлгээг авах

Нөхөн төлбөрийн маягт;

Даатгалын гэрээ эзэмшигчийн нас барсны гэрчилгээ; 

Даатгалын гэрээ эзэмшигч нас барсныг нотлох эмнэлгийн гэрчилгээ АМ-7 маягт; 

Хэрэв шаардлагатай тохиолдолд - даатгалын гэрээ эзэмшигч нас барсныг нотлох шүүх эмнэлгийн дүгнэлт, цагдаа, прокурорын шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж.

       3. Даатгалын гэрээний хугацааны эцэст өгөөж хүлээн авах тохиолдолд

Нөхөн төлбөрийн маягт.

 

Байгууллагын ажилтны амь даатгал нь даатгуулагч ажилтан амь насаа алдах тохиолдолд түүний бенефициарт нөхөн төлбөр олгож, гэр бүлийнх нь санхүүгийн тогтвортой байдлыг нь баталгаажуулах зорилготой даатгал юм. Даатгалын тохиолдлын үед дараах нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- Нөхөн төлбөрийн маягт

- Даатгуулагч ажилтны нас барсны гэрчилгээ

- Даатгуулагч ажилтны нас барсныг нотлох эмнэлгийн гэрчилгээ

- Даатгуулагч ажилтны нас барсныг нотлох шүүх эмнэлгийн дүгнэлт

- Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материал

Footer Logo
Сүхбаатар Дүүрэг, 1-р Хороо, Жамьян Гүний Гудамж 18-2, Мэрү барилга
Мэдээлэл лавлагаа:
life@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
lifeclaim@mandal.mn
Мандал Лайф Даатгал ХХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК