logo

Амьдралын
даатгалын компани

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм.

classic
Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд

Даатгалын үндсэн эрсдэл

Амь нас болон хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт

Давхар даатгагдсан

Дэлхийд тэргүүлэгч Hannover Re давхар даатгалын компанид даатгагдсан

Төлбөрийн уян хатан нөхцөл

Даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой

Хураамж тооцоолол

Зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамаарна

Энэхүү даатгал нь зээлийн хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу нөхөн төлдөг амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, Мандал лайф даатгал нь гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдрын хамгаалалтыг багтаасан, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг бүрэн олгоно. Өөрөөр хэлбэл эрсдэл учирсан үед таны зээлийн үлдэгдлийг бид барагдуулах юм.

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

  • Даатгуулагч нь даатгалын хамгаалалт эхлэх үед өөрийн хувийн мэдээлэл, эрүүл мэндийн байдал, хорт хавдрын оношийг үнэн зөв мэдүүлээгүй нь эрх бүхий мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаар нотлогдсон бол;
  • Даатгуулагч амиа хорлосон болон амиа хорлохоор завдсан болох нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
  • Даатгуулагч нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, баримт нуун дарагдуулах, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар нөхөн төлбөр авахыг оролдсон бол;
  • Бенефишер эсвэл даатгуулагчийн хууль ёсны болон гэрээслэлийн дагуу өв залгамжлагч нь даатгуулагчийн амь насанд халдсан, захиалсан эсвэл эдгээр хэрэгт оролцсон нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон; 
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдэн гадаад улс руу оргон зайлсан болон сураггүй алга болсон бол;
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэн болон түүний үр дагаврын улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, гэмт хэрэг үйлдэж байхдаа нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон;
  • Даатгуулагч цэрэг, дайны болон энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байх үед болон түүний үр дагаврын улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан бол;

    Дараах мэргэжлийн аюултай спортоор хичээллэх, тэмцээн уралдаанд оролцох үед болон түүний үр дагаврын улмаас нас барах эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан:

    - Өндөр уулын авиралт

    - Авто уралдаан

    - Шүхрээр буух

    - Үсрэлттэй шумбалт

             - Хувийн агаарын хөлөг жолоодох (хувийн тийрэлтэт онгоц, нэг ротортой нисдэг тэрэг гэх мэт)

  • Дараах шалтгааны улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд: дайн, иргэний дайн, хувьсгал, үймээн самуун, иргэний бослого, дайсагнагч гүрний эсрэг хийсэн эсхүл тэдний зүгээс ирсэн аливаа заналхийлэл зэргээс үүдэн олзлогдох, баривчлагдах, саатуулагдах, хоригдох (далайн дээрмээс бусад), тэсрэх бодис, тэсрэх бөмбөг, дайны болон цэргийн зэвсэглэл зэргээс үүдэн гарах аливаа эрсдэл;
Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал-н нөхцөл
18-55 нас
Ипотекийн зээлийн үлдэгдэл дүн
Ипотекийн зээлийн хугацаагаар
Footer Logo
Сүхбаатар Дүүрэг, 1-р Хороо, Чингисийн өргөн чөлөө - 24,
Паркплэйс барилга, 5 давхар
Мэдээлэл лавлагаа:
life@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
lifeclaim@mandal.mn
Мандал Лайф Даатгал ХХК © 2026. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК